Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, малчин Т есдүгээр сарын 09-ний өдөр адуундаа явна гэж гараад сураггүй алга болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт ОБГ-т ирсэн бөгөөд малчин Т-ын унаж явсан морь Ховд голын эргээс олдсон байна. Иймд тус аймгийн ОБГ-ын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 13-ны өдрийн 09:10 цагаас 20:20 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 19 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж.
Иймд хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ангиас хөдөлсөн бөгөөд өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.