
Автомашин онхолдож, хавчуулагдсан эмэгтэйг эсэн мэнд гаргажээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн Тэрэгт хэмээх газарт автомашин онхолдож, төмөр хийцэд хавчуулагдсан 37 настай эмэгтэйг аврагчид эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, наймдугаар сарын 31-ний 07:58 цагт автомашин замын хажуу руу онхолдож, хүн хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид очиход Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн жолоодож явсан “Toyota Alphard” автомашин замын хажуу руу онхолдсон байжээ. Улмаар автомашинд зорчиж явсан 37 настай эмэгтэйн баруун гар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг алба хаагчид ажиллан гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!