С.Бямбацогт: Зээлээ төлсөн даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

И-Монголиа системийн нэмэлт хэсэгт байрлах НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсний УИХ таныг сонсож байна хэсгээр дамжуулан иргэд хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын талаар саналаа илгээх боломжтой болсон. Тэгвэл иргэдээс ирж буй асуудал эхнээсээ шийдэгдэж эхэлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв.

Энэ талаар тэрбээр “УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь "Зээлийн хар жагсаалт" болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан.

Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн.

Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо.

Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна" гэв.

“Улаанбаатар трамвай“ төслийн захирлаар Б.Дэчиннямбууг, “Улаанбаатар метро” төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ
“Улаанбаатар трамвай“ төслийн захирлаар Б.Дэчиннямбууг, “Улаанбаатар метро” төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ
 
Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ
Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!