
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өрөөнд түүний туслах гэх эмэгтэй бичлэг хийж буй дүрс бүхий бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Уг бичлэгт Б.Найдалаа сайдын туслах гэх эмэгтэй ажлаа танилцуулъя гэхдээ хөгжилтэй байдлаар, та миний бичлэгийг хийгээд өг гэж байгаа нь "төрийн албан хаагчийн ёс зүй ямар түвшинд хүрснийг харууллаа" хэмээн олон нийт шүүмжилж байна. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн гэх эмэгтэй өнөөдөр өөрийн цахим хуудсандаа дахин бичлэг нийтэлжээ.
Ингэхдээ: "Миний ажлын анхны өдөр байсан. "Ирээд ажлын байртайгаа танилц" гэхээр нь өмсөж явсан хувцастайгаа яваад очсон нь буруудлаа. Их нээлттэй хүн байсан болохоор бичлэг хийдгээ хэлээд, өөрийнхөө үеийн залуучуудад төрийн ажил ямар танилцуулъя. Та миний бичлэгийг хийгээд өгөх үү, Тэгье гээд хийсэн юм. Битгий муухай сөргөөр хараарай манайхан. Би дараа дараагийн өдрүүдийн бичлэгээ ч гэсэн оруулъя гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!