
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны өмнөх бататгах сургалт, шалгалтад хамрагджээ.
Улмаар цэргийн хүчний командлагчийн тушаалын дагуу “Вертиерес” баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч, томилгоот үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна. Ажиллагааны өмнөх бататгах сургалтаар ажиллагааны мандат, цэргийн хүчний бүтэц, зохион байгуулалт, тухайн үеийн цагийн байдал, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хангах, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах, ажиллагааны үеийн харилцан ажиллагаа зэрэг чиглэлээр нэгдсэн ойлголт, мэдээлэл авчээ.
Мөн бусад улсын цэргийн багуудтай хамтран ажиллах, үүрэг гүйцэтгэлийн уялдаа холбоог хангах чиглэлээр төлөвлөлт хийж, баазын аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!