
Хүчингийн хэрэгт холбогдсон Ш, С, Э нарт холбогдох хэргийг өнөөдөр хаалттай хэлэлцлээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүж байгаа юм.
Улмаар шүүхээс хуралдаанд оролцсон оролцогч нараас гаргасан хүсэлт, тайлбар, дүгнэлт болон хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтаар хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх үндэслэлүүд тогтоогдсон гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан нотлох баримтууд шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар хүсэлтүүдэд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, түүнчлэн нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргээс М-д холбогдох хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдсон аж.
Тодруулбал, СУИС-ийн төгссөн нэг ангийн залуусын хэрэг юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!