Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр Монополын эсрэг газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд энэ сарын 11-ний өдөр “Тэс петролиум” ХХК-ийн ....дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан байна. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул хэргийг шалган шийдвэрлэж, 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!