Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилга энэ сард ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилгыг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Дөрвөн давхар, 2500 ам метр талбай бүхий тус барилга нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа аж.

Шинэ номын сангийн гол онцлог нь иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлсэнд оршиж байгаа гэнэ. Давхар бүрд тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, орох, гарах гарц болон чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн шийдлүүдийг тусгажээ. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй, онцгой хэрэгцээтэй иргэд бусад уншигчдын нэгэн адил номын сангийн үйлчилгээг тэгш хүртэх боломжтой байхаар төлөвлөсөн байна.

Өргөтгөлийн барилга нь одоо үйл ажиллагаа явуулж буй Нийтийн төв номын сантай уялдан ажиллах бөгөөд өмнө нь авсан уншигчийн карт хүчинтэй хэвээр байх аж. Харин шинээр уншигч болох иргэд нэг картаар Нийтийн төв номын сан болон нийслэлийн бусад салбар номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох юм.

Мөн номын сангийн орчинд номын дэлгүүр ажиллуулах, уншигчдад зориулсан кофе, цай, хөнгөн хоолны үйлчилгээ үзүүлэх хэсгийг ажиллуулахаар төлөвлөжээ.

Шинэ барилгын дөрвөн давхарт үнэгүй интернет ашиглах боломж бүрдэхээс гадна гуравдугаар давхрын цахим уншлагын танхимд компьютер болон интернетийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Иргэдийн зүгээс номын санг 24 цагаар ажиллуулах хүсэлт гаргадаг ч хүний нөөц, аюулгүй байдлын нөхцөлөөс шалтгаалан тасралтгүй ажиллуулах боломж хязгаарлагдмал байгааг албаныхан мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо
 
Говийн болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай, шороон шуурга шуурна
Говийн болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай, шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!