С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байгаа цагт нүүрсний элдэв нууц, оффтэйк гэрээ хийгдэхгүй. Гэрээ хэлцэл ярьж дээгүүр, доогуур гүйдэг нөхдүүд одоо боль. Уул уурхайн биржийн хуулийн дагуу нүүрсээ ил тод арилжаалж хамгийн өндөр өртгөөр экспортолно" гэх байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Never say never. Манайхан нууцад оруулж элдэв сэжиг төрүүлэн нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах түгээмэл арга хэвээр. Уул уурхай, эрчим хүч, АҮ, ХАА зэрэг их хэмжээний ХО шаардсан төслүүдэд оффтэйк гэрээ чухал хэрэгсэл. Ялангуяа юм юм ховордож буй одоо үед. Гэхдээ ТЭЗҮ заавал байх естой. Оfftake agreement нь ирээдүйд үйлдвэрлэх, олборлох бүтээгдэхүүнийг урьдчилан худалдах, худалдан авах тухай урт хугацааны хэлцэл учраас дор хаяж 2 зүйлээр бидэнд чухал.

1.Худалдан авагч гэрээнд заасан бараагаа заавал авах үүрэгтэй. Авахгүй бол төлбөр төлөх “take-or-pay” нөхцөлтэй.

2.Ирээдүйн орлого, зах зээлийн баталгаа болж, хөрөнгө мөнгө босгоход илүү дөхөм. Худалдан авагчийн хувьд ч ийм гэрээ ашигтай. Барааны үнийг урьдчилан тогтоож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаас гадна элдэв эрсдэл, хэлбэлзлээс хамгаална" гэв.

Г.Дамдинням: Иргэд маань хэвийн авдаг хэмжээндээ л шатахуунаа авбал импортын хэмжээ гайгүй хүрэхээр л байгаа
Г.Дамдинням: Иргэд маань хэвийн авдаг хэмжээндээ л шатахуунаа авбал импортын хэмжээ гайгүй хүрэхээр л байгаа
 
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!