Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Олон-Овоо багийн “Хүрэн-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 165 км, сумын төвөөс хойд зүгт 16 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 40 км/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /08.10/ өглөө 07:11 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Howo ZZ4257V324HE1B” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл, 21 тонн ачааны хамт шатаж байснаас дөрвөн тонн ачааг аюулгүй гаргаж, унтраасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!