Хэрэглээний төлбөрөөс болж зээлийн оноо нь буурсан 700 мянга орчим мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-аас чөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

И-Монголиа системийн нэмэлт хэсэгт байрлах НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсийн УИХ таныг сонсож байна хэсгээр дамжуулан иргэд хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын талаар саналаа илгээх боломжтой болсон. Тэгвэл иргэдээс ирж буй асуудал эхнээсээ шийдэгдэж эхэлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн ба иргэдийн өдөр тутмын хэрэглээний төлбөрүүд болох үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд сөргөөр нөлөөлөхгүй болжээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргаас Монголбанканд өгсөн чиглэлийн дагуу хэрэглээний төлбөрөөс болж зээлийн оноо нь буурсан 700 ОРЧИМ МЯНГАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХАР ЖАГСААЛТААС бүрэн чөлөөгдөхөөр болсон байна.

Ингэснээр цаашид ч үүрэн холбоо, ус, тог, дулаан зэрэг бусад бүх хэрэглээний төлбөрүүд зээлийн оноонд нөлөөлхөөргүй болж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн Монголбанк бусад зээлийн мэдээллийн талаарх журмаа иргэдэд ээлтэй байхаар шинэчилж удахгүй үр дүнгээ танилцуулахаар болоод байна.

Б.Пүрэвдагва: Усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Б.Пүрэвдагва: Усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
 
“Зарим орон нутгийн сургуулиуд боловсон ариун цэврийн байгууламжийг сурагчдад ашиглуулахгүй байгаа зөрчил гарч байна“
“Зарим орон нутгийн сургуулиуд боловсон ариун цэврийн байгууламжийг сурагчдад ашиглуулахгүй байгаа зөрчил гарч байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!