Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй 

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 12 секунд

Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Л.Дөлгөөн "Зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаад хяналт шалгалт хийх ажил явагдаж байна. Үүний хүрээнд нэн түрүүнд зээлийн мэдээллийг шивж байгаа ББСБ-уудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Үүний араас банкуудад хяналт шалгалт хийнэ.

Зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулдаг болох ажлыг хийж байсан. Улмаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй этгээдүүдэд үүрэг даалгавар хүргүүлээд, зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд шууд өөрчлөлт оруулдаг болсон. Мөн зээлийн мэдээлэлтэй холбоотой ирдэг гомдлыг нэг шугамаар явцыг нь иргэндээ мэдээлдэг цахим өөрчлөлт хийсэн. Ингэснээр тухайн гомдлыг ямар байгууллага хариуцах, эсвэл Монголбанк талаасаа шийдэх үү зэрэг олон давуу талтай. Энэ өөрчлөлт есдүгээр сарын дундуур ашиглалтад орно. Мөн зээлийн мэдээллийг илгээж байгаа санхүүгийн байгууллагуудтай засвар оруулах хүсэлтийг албан бичгээр хийдэг. Үүнийг цахимжуулах ажлыг хийгээд ирэх сарын 20-ноос ашиглана.

Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй" гэлээ.

Мөн тэрбээр "Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагааг дотор нь хольж ойлгоод байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, ААН-ийн нийт авсан зээлийн түүх. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн иргэний зээлээ хэрхэн төлж байна, зээлийн түүхэн дээр нь суурилаад тухайн зээлдэгчийн зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж буй оноо юм.

ШУУД: Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна
ШУУД: Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна
 
Монголд анх удаа Ази, Номхон далайн дартсын шилдгүүд өрсөлдөнө
Монголд анх удаа Ази, Номхон далайн дартсын шилдгүүд өрсөлдөнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!