Улсын заан Д.Анар Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үндэсний бөхийн барилдаан өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монгол үндэсний бөхийн барилдаан анх удаа багтсан бөгөөд нийт 13 орны бөх хүч сорин өрсөлдсөн аж.

Тус барилдаанд Монголын улсын заан Доржийн Анар түрүүлж, алтан медаль хүртсэнээр Дэлхийн нүүдэлчдийн наадмаас тав дахь алтан медалиа аваад байна. Мөн ОХУ-ын бөх Мөнгэ Эртинэ Күүлэр мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар хүрэл медалийн эзэд болжээ.

Ирэх долоо хоногт Apple компани анхны эвхдэг iPhone загвараа танилцуулна
Ирэх долоо хоногт Apple компани анхны эвхдэг iPhone загвараа танилцуулна
 
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!