Ерөнхий сайд Н.Учрал сайд нарын хамт ОХУ руу явсан тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Харин өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Учир нь Засгийн газрын сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Киргизийг зорьсон бөгөөд үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учралын хамт энэ сарын 1-4-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор явсан тул ийнхүү Засгийн газрын ээлжит хуралдааныг өнжиж байна.

Сануулахад, даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2027 оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй билээ.

С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!