ГХЯ: Балба Улсад болсон байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэдэг нь ташаа мэдээлэл

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Хилийн чанадад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан гадаад улсын иргэд байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэжээ.

Гадаад харилцааны яам байгалын гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсын иргэд байгалын гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа болно" гэж тайлбарлалаа.

Мүн Жэ Ин: Тужийн нарсны байгалийн цогцолборт газар сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа
Мүн Жэ Ин: Тужийн нарсны байгалийн цогцолборт газар сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа
 
CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс зургаан удаа хулгай хийсэн 18 настай этгээдийг цагдан хорьжээ
CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс зургаан удаа хулгай хийсэн 18 настай этгээдийг цагдан хорьжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!