
Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж, улмаар зургаадугаар сард үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байдаг. Тэгвэл нийслэлийн төслүүд дээрх удирдлагын бүтцэд хоёр ч томилгоо хийгджээ. Тодруулбал, Т.Мөнхдалайн ажиллаж байсан "Улаанбаатар метро" төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ. Харин “Улаанбаатар трамвай" төслийн захирлаар Б.Дэчиннямбууг томилсон байна.
Б.Содбаатарын хувьд “Улаанбаатар трамвай” төслийн ахлах инженерээр ажиллаж байсан нэгэн бол Б.Дэчиннямбуугийн хувьд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан ба Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!