Төрийн албан хаагчдад хичээлийн жилийн турш өглөө, орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх нийт нэг цагийн чөлөө олгох үүрэг өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргаас хүүхдийн аюулгүй байдал, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

-Төв зам дагуу түгжрэл үүсгэж буй шатахуун түгээх станцуудын цагийн хуваарьт зохицуулалт хийж, замын хөдөлгөөний урсгалыг чөлөөлөх

-Хот доторх гэрэлтүүлгийн цагийн хуваарийг шинэчлэн мөрдүүлэх

-Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд хурд сааруулагч шаардлагатай байршлыг судлах

-Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад өглөө орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх тус бүр 30 минут, нийт 1 цагийн чөлөө олгох, мөн 9 дүгээр сарын 1-ний өдөр шаардлагатай тохиолдолд эцэг, эхэд цалинтай чөлөө олгох

-Хүүхдийн автобусыг батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхлэх

-Иргэд, сурагчдын зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх

-Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэв журмын эргүүл ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл багтжээ.

Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
 
Айл өрхийн ус, дулааны үйлчилгээний шинэчилсэн үнэ тариф
Айл өрхийн ус, дулааны үйлчилгээний шинэчилсэн үнэ тариф
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!