Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны штабын хуралдааны ээлжит мэдээллийг хүргэлээ.

Б.Дашпүрэвийн мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 134 ШТС-д 1,792 тонн, орон нутгийн 125 ШТС-д 1,597 тонн автобензин нийлүүлжээ. Одоогоор улсын хэмжээнд 30-40 суманд автобензиний хангамж тасалдаад байгаа бөгөөд эдгээрийг өнөөдөр, маргаашид шатахуунаар хангахаар ажиллаж байгаа аж.

Мөн томоохон сүлжээнд хамаардаггүй хувийн жижиг ШТС-уудад бөөний нийлүүлэлт хийхээр төлөвлөжээ. Долдугаар сард шатахууны нөөц буурч, татан авалт багассанаар хангамжид доголдол үүссэн байна. Харин одоо татан авалтын хэмжээг нэмэгдүүлж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн шатахууныг зориулалтын бус саванд авч, орон сууц болон ахуйн орчинд хадгалахгүй байхыг анхаарууллаа. Шатахууныг буруу хадгалснаар галын аюул үүсэхээс гадна хүний эрүүл мэнд, амь нас болон эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй юм. АИ-92 автобензиний үнийг есдүгээр сард нэмэхгүй бөгөөд хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байгааг АҮЭБЯ-наас мэдээлэв.

Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!