
АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлжээ. Тодруулбал, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэнийг АТГ илрүүлж шалгасан байна. Шалгалтын явцад тухайн албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох чиглэлд холбогдох ажиллагааг явуулжээ. Улмаар АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тэрбум төгрөгийг нь төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.
Дашрмд дурдахад, 2026 оны эхний хагаст АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийт гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн эхний зургаан сарын байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!