ОБЕГ: Наадмын амралтаар аюулт үзэгдэл ослын улмаас 19 хүн амь насаа алдсны 3 нь хүүхэд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амь насыг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 66 нь объектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус, шавар суусан, 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 13, обьектын гал түймэрт 2, зам тээврийн осолд 1, өндрөөс унах осолд 1, бусад ахуйн осолд 2 буюу нийт 19 хүн амь насаа алдсаны 3 нь хүүхэд байна.

Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 3 дүүрэг, 6 аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдлоор 13 хүн (том хүн 11, хүүхэд 2) амь насаа алдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон 3 иргэний эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно
 
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!