Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 4-нд эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 24 секунд

Дэлхийн шилдэг 16 багийн өрсөлдөөн болох ФИБА-гийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-д Германы Берлин хотод нээлтээ хийх бөгөөд энэ сарын 13-ны өндөрлөх ажээ.

Тус тэмцээнд оролцох 16 багийг дөрвөн хэсэгт хуваасан бөгөөд А хэсэгт Япон, Испани, Герман, Мали, В хэсэгт Унгар, БНСУ, Нигери, Франц, С хэсэгт Бельги, Австрали, Пуэрто-Рико, Турк, харин D хэсэгт АНУ, Чех, Итали, БНХАУ-ын шигшээ багууд тус тус багтжээ.

Энэ удаагийн дэлхийн аварга өмнөх тэмцээнүүдээсээ нэг онцлогтой. 2022 онд Австралийн Сидней хотод болсон дэлхийн аваргад 12 баг оролцож байсан бол энэ удаа оролцогчдын тоог 16 болгон нэмэгдүүлжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг дэлхий даяар улам өргөжиж, өрсөлдөөн нэмэгдэж байгааг илтгэнэ.

Тэмцээний шинэчилсэн системээр хэсэг тус бүрийг тэргүүлсэн баг шууд шөвгийн наймд шалгарна. Харин хэсэгтээ хоёр, гуравдугаар байр эзэлсэн багууд шөвгийн наймын эрхийн төлөө хасагдах шатны нэг тоглолт хийж, ялсан багууд дараагийн шатанд өрсөлдөнө. Үүнээс хойш шөвгийн найм, хагас шигшээ, финал болон гуравдугаар байрын төлөөх тоглолтууд хасагдах журмаар үргэлжилнэ.

Тэгвэл 2022 оны дэлхийн аварга АНУ-ын шигшээ баг аварга хамгаалж чадах уу? Тус багийн бүрэлдэхүүнд ФИБА-гийн мэдээлснээр Бреанна Стюарт, Кэйтлин Кларк зэрэг дэлхийн шилдэг тоглогчид багтсан бөгөөд Стюарт хоёр дахь удаагаа дэлхийн аваргын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэх боломжтой тоглогчдын нэгээр нэрлэгдээд байгаа аж. Мөн Кэйтлин Кларк эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад анх удаа оролцох гэж байгаа нь уг тэмцээний бас нэг онцлох үйл явдал болоод байна.

Үүнээс гадна Бельгийн Эмма Меессеман, Австралийн Эзи Магбегор, Испанийн Меган Густафсон, Японы Май Ямамото зэрэг тоглогчид Дэлхийн аваргыг шимтэн үзэх гол шалтгаан юм.

БГД: Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулснаар осол 50 хувиар буурчээ
БГД: Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулснаар осол 50 хувиар буурчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!