С.Бямбацогт: Цахилгаан, ус, дулаан зэрэг хэрэглээний төлбөрүүд зээлийн оноонд сөргөөр нөлөөлөхгүй боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

И-Монголиа системийн нэмэлт хэсэгт байрлах НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсний УИХ таныг сонсож байна хэсгээр дамжуулан иргэд хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын талаар саналаа илгээх боломжтой болсон. Тэгвэл иргэдээс ирж буй асуудал эхнээсээ шийдэгдэж эхэлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв.

Тэрбээр “УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс ирүүлсэн саналуудыг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Тухайлбал иргэдийн өдөр тутмын хэрэглээний төлбөрүүд болох үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд сөргөөр нөлөөлөхгүй боллоо.

Тус шийдвэрийн үр дүнд 390 гаруй мянган өр төлбөрийн мэдээлэл болон 300 гаруй мянган хүлээгдэж буй төлбөрийн мэдээлэл, нийтдээ 700 орчим мянган мэдээлэл зээлийн оноог тооцоход хасах нөлөө үзүүлэхгүй болсон байна.

Жич: Таны зээлийн түүхэнд дээрх төлбөрийн мэдээллүүд харагдах боловч, зээлийн оноог тооцоход хасах нөлөө үзүүлэхгүй, таны зээлийн оноог бууруулахгүй.

Түүнчлэн Монголбанк иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй зохицуулалт, журмуудыг шинэчлэх, Зээлийн мэдээллийн сангийн оноо тооцох аргачлалыг илүү уян хатан, боловсронгуй болгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна" гэв.

COP17: Өнөөдөр “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”
COP17: Өнөөдөр “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”
 
Эрдэнэтэд 10, Дарханд таван вагон АИ92 шатахуун хүргэжээ
Эрдэнэтэд 10, Дарханд таван вагон АИ92 шатахуун хүргэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!