Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар намын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар холбогдох талуудтай зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт ахалж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Батсуурь, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, Улс төрийн зөвлөлийн гишүүн Т.Пүрэвхатан, хуульч Б.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, Ардчилсан намын өмчлөлийн зарим үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрх, бүртгэл болон холбогдох баримт материал, эрх зүйн нөхцөл байдлыг нягтлан судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Мөн намын өмч хөрөнгийн бүртгэл, эзэмшил, ашиглалтыг цэгцлэх, өмчлөх эрхийг баталгаажуулах, аливаа маргаан, эрсдэлээс хамгаалах, намын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар ярилцлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!