Балба, Төвөдийн хил дээрх үерийн улмаас нас барсан хүний тоо мянга давжээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Балба, Төвөдийн хил дээр үерлэсний улмаас нас барсан хүний тоо мягмар гарагийн байдлаар мянга давсан байна. Мөн дөрвөн мянган хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид хүнд механизм, нисдэг тэрэг ашиглан аврах ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

Балбын гамшгийн менежментийн алба мэдэгдэхдээ сүйрсэн усан цахилгаан станцад гацсан 639 хүнийг аврах ажилд анхаарлаа хандуулж ажиллаж байна гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр урьдчилсан байдлаар гаргасан тооцооллоор барилга байгууламжийн хэсэг, чулуулаг, тунадас зэрэг зүйлс бүхий 2.2 сая тонн хаягдал үүссэн байна. Балбын Ерөнхий сайд Балендра Шах мэдэгдэл хийхдээ гамшигт нэрвэгдсэн бүсээс 11 мянга гаруй хүнийг аварч, зарим газарт цахилгаан эрчим хүчний шугамыг сэргээсэн гэжээ.

Наймдугаар сарын 26-нд мөсөн гол нурсны улмаас мөс, чулуу, шавар бүхий үер үүссэн. Хятадын эрдэмтэд уг гамшгийг цаг уурын өөрчлөлтийн урт хугацааны нөлөө гэж мэдэгдсэн юм.

ЭСЯ: Тайланд руу 30 хоног визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол багтаагүй ч хоёр улсын хэлэлцээрийн дагуу 30 хоног визгүй зорчино
ЭСЯ: Тайланд руу 30 хоног визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол багтаагүй ч хоёр улсын хэлэлцээрийн дагуу 30 хоног визгүй зорчино
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!