Сүүлийн 24 цагт залилангийн 17 хэрэг бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд залилах төрлийн 17 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр нийт 2030 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 861 нь зөрчлийн шинжтэй, 102 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан байна.

Иймд иргэдийг танихгүй хүнээс ирсэн дуудлага, мессеж болон сэжигтэй цахим холбоосыг нээхгүй байх, хувийн болон банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн сэжигтэй үйлдэл, зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.

Нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг ангиллаас нь хамааран 1.15-1.45 сая төгрөг
Нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг ангиллаас нь хамааран 1.15-1.45 сая төгрөг
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!