
ОХУ даваа гарагт тав дахь өдрөө дараалж Киев болон бусад газарт агаарын цохилт өгсөн байна. Сүүлийн долоо хоногуудад ОХУ Украинд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт ОХУ Украинд агаарын цохилт өгсний улмаас 38 хүн амь үрэгдсэн юм.
Euro News мэдээллийн агентлагийн мэдээлснээр: Наймдугаар сарын эхээр Харьков мужийн зүүн хойд хэсэгт байрладаг нэгэн агуулахад ОХУ цохилт өгч найман сая сурах бичиг шатсан байна. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу даваа гарагт ОХУ Киевийн ойролцоох агуулахад цохилт өгсний улмаас 12 сая сурах бичиг шатжээ. Тус хоёр агуулахын эзэмшдэг “Ранок” хэвлэлийн газар мэдэгдэл хийхдээ, эдгээр цохилт нь Украины соёл руу хийж буй дайралт гэж шүүмжилсэн байна.
ОХУ өмнө нь хэд хэдэн удаа томоохон хэвлэлийн үйлдвэрт цохилт өгчээ. Киев Москваг зориудаар хэвлэлийн үйлдвэрүүдийг онилж байна гэж буруутгасан юм. “Ранок” хэвлэлийн газар цохилтуудын талаар мэдэгдэл хийхдээ “Дайсан бидний боловсрол, соёлыг устгах гэж оролдож” байна гэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!