
Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Эл хуулийн төсөлд төсвийн жилд Засгийн газрын сайд нарын зарцуулах зардлыг дараах байдлаар тусгажээ. Төсвийн дүнг ихээс нь бага руу эрэмбэлвэл:
Үүнээс харахад, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хамгийн өндөр төсвийн зарцуулалтыг хийж байна. Харин хамгийн бага зардлыг Шадар сайд Т.Доржхандад хуваарилсан байх бөгөөд тэрбээр 8.3 тэрбум төгрөгийн төсвийг бүгдийг нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.
Харин 2026 оны төсөвтэй харьцуулахад, Л.Энх-Амгалан сайдын төсөв хамгийн өндөр буюу 2.6 их наядаар нэмэгдсэн бол Т.Аубакир, З.Мэндсайхан сайдын төсөв 1.1-1.3 их наядаар нэмэгджээ. Харин Сангийн сайдын төсвөөс 1.5 их наяд нь зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдах бол гадаад зээл, тусламжаас санхүүжих зардалд 1.7 их наяд нь зарцуулагдах юм.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсөв өнгөрсөн жил 385 тэрбумаар батлагдсан бол 2027 онд 288 тэрбум буюу 96 тэрбумаар хасагдаж орж иржээ. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын төсөв өнгөрсөн жил 85 тэрбумаар батлагдаж байсан бол 2027 онд 82 тэрбум буюу 3 орчим тэрбумаар буурчээ. Төсвийн хувьд бууралт үзүүлсэн өөр нэг сайд бол Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд. Түүний 2026 оны төсөв 213 тэрбумаар батлагдаж байсан бол 2027 оны төсөвт 203 тэрбум буюу 10 тэрбумаар хасагджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!