
Тайландын Дотоод хэргийн яамнаас тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны наймдугаар сарын 31-нд “Royal Gazette” буюу Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлжээ.
Шинэ зохицуулалтаар жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн иргэд Тайландад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих бөгөөд газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёр удаа байхаар хязгаарласан байна.
Монгол Улс дээрх 60 улсын жагсаалтад багтаагүй ч Монгол, Тайландын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй гэж Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын илчин сайдын яамнаас мэдээлжээ.
Уг шийдвэр “Royal Gazette”-д нийтлэгдсэнээс хойш 15 хоногийн дараа буюу 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!