Х.Нямбаатарыг Ерөнхий сайд ЁЖЛОВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга асан Х.Нямбаатар нарын зөрчилдөөн дуусаагүй байна. Ерөнхий сайд өчигдөр "Ногоон өртөө"-ний нээлтэнд үг хэлэхдээ Хотын дарга Б.Пүрэвдагвыг "Хотын дарга маань санаачлагатай, хэрүүл тэмцэл хийхгүй, төлөв даруу, хурдтай ажиллаж байгаад би баяртай байна. Хотын дарга хүн даруухан сайхан ажиллах ёстой.

Төрийн ажил түр зуурынх гэдгийг битгий март. Ажиллах цаг хугацаандаа нэр хүндтэй, ёс зүйтэй байж өгөх үедээ өгсөн шиг өгч сурах хэрэгтэй" гэж магтсан нь үүнийг нотлон харуулж буй. Учир нь Х.Нямбаатарыг олон нийт "Хэрүүлч, зөрүүд" гэх мэтээр шүүмжилдэг.

Сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын 16-нд "Махны нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, үнийн өсөлт үүсэхэд нөлөө үзүүлсэн" гэх үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учрал Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлж, дараа нь "Алиа пацаан" гэх нэрийг зүүгээд амжсан байдаг.

CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс зургаан удаа хулгай хийсэн 18 настай этгээдийг цагдан хорьжээ
CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс зургаан удаа хулгай хийсэн 18 настай этгээдийг цагдан хорьжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!