Нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг ангиллаас нь хамааран 1.15-1.45 сая төгрөг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Засгийн газар энэ намар 100 мянган тонн хүнсний улаанбуудайг стратегийн нөөцөд бүрдүүлэхээр шийдвэрлэж, нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг ангиллаас нь хамааран 1.15-1.45 сая төгрөгөөр тогтоожээ.

“Хөдөө аж ахуйн корпораци” өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцооллыг Монголын тариаланчдын үндэсний холбоонд танилцуулсан байна.

Үнийн хувьд I ангиллын улаанбуудайг тонн тутамд 1.45 сая, II ангиллыг 1.35 сая, III ангиллыг 1.25 сая, IV ангиллыг 1.15 сая төгрөгөөр тус тус худалдан авахаар болжээ.

Уг үнийг тогтоохдоо 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан үйлдвэрлэлийн өртгийн судалгааг үндэслэсэн байна. Засгийн газар дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор нийт хураан авах улаанбуудайн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган тонн улаанбуудайг стратегийн нөөцөд бүрдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн тодотголд тусган өргөн мэдүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ц.Идэрбат энэ нь газар тариалангийн салбарт эргэлтийн хөрөнгө бий болгох, тариаланчид болон аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын нэг хэсэг гэдгийг онцолсон байна. Мөн гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж, гурилын үнэ, улаанбуудайн хангамж, нийлүүлэлтийн асуудлаар санал солилцжээ.

ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
 
Сүүлийн 24 цагт залилангийн 17 хэрэг бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт залилангийн 17 хэрэг бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!