“Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр Монополын эсрэг газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ
Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ
 
Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!