Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Тус чуулга уулзалт энэ сарын 1-4-ний өдрүүдэд “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах юм. Мөн Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав.

Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилгыг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилгыг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!