Маргааш Засгийн газар хуралдахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Гэхдээ маргааш буюу есдүгээр сарын 2-ны Лхагва гарагт ЗГ хуралдахгүй. Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 1-4-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор ОХУ-ыг зорьж буй юм.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна.

Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 2027 онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал экспортолно
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 2027 онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал экспортолно
 
БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллах санал солилцлоо
БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллах санал солилцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!