Б.Пүрэвдагва: “Хүүхдэд ээлтэй хот – хүн бүрд ээлтэй хот байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Нийслэлийн удирдлагууд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгааг онцоллоо. Нийслэлийн зүгээс “Хүүхдэд ээлтэй хот – хүн бүрд ээлтэй хот байна” гэсэн бодлогыг баримталж, хүүхдийн аюулгүй байдал, боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал, “Сургуульд хүрэх зам” төсөл хөтөлбөрийн хүрээнд авто замын хөдөлгөөн, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, камержуулалтыг сайжруулж, хүүхдийг зам тээврийн осол, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Мөн хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордон-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ онд нийт 12 сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, 940 хүүхэд цэцэрлэгт хамрагдах, 4100 сурагч шинэ сургуульд суралцах боломж бүрдэх юм. Харин “Гэртээ ойрхон сургууль” зорилтын хүрээнд 21 сургуулийг ашиглалтад оруулснаар 8736 хүүхэд гэртэйгээ ойр сургуульд суралцах боломж бүрджээ.

Түүнчлэн 1962 онд байгуулагдсан, 2017 онд “ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан 85 дугаар сургуулийн барилгыг шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2027 онд шинэ сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Тиймээс хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй хот байна гэдэг бодлогод итгэж, үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээн онцоллоо.

Есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтрэх тул ургац хураалтын ажлаа цаг агаартай уялдуулан төлөвлөх хэрэгтэй
Есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтрэх тул ургац хураалтын ажлаа цаг агаартай уялдуулан төлөвлөх хэрэгтэй
 
Гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!