С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэгвэл энэ дагуу Тагнуулын байгууллагаас С.Молор-Эрдэнийг саатуулсан байна.

С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан удаатай.

С.Молор-Эрдэнэ нь ИЗНН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй.

Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй
Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!