Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч, алга болсон гэх гомдол бүртгэгджээ. Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан итгэлийг нь ашиглаж, 58 сая төгрөг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан иргэдийг байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхдээ тухайн ажлын хугацаа, төлбөрийн нөхцөл, талуудын эрх үүрэг болон хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан гэрээ байгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Ингэснээр ажил гүйцэтгэх явцад үүсэж болзошгүй маргаан, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!