
СУИС-д сурч байхдаа бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон гэх Н.Шинэцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Улмаар хэргийг прокурорын байгууллагад буцаасан байдаг.
Харин хохирогч Н.Шинэцэцэг “Би хэзээ үхэхээ мэдэхгүй. Өдөр бүр миний хувьд сүүлчийн өдөр.
Тэд буюу тэр бузар ангийнхан гэмт хэргээ хууль бусаар, улаан цагаандаа гарч хаацайлж байгаа.
2011.12 сард Баянбүрдэд байрлах Чикаго клубт болсон СУИС-СИС сургуулийн хэмжээний шинэ жилээр би ангийн олон арван яргачдын гарт амьдаараа сэглүүлсэн. Би анх цагдаад 2020 онд мэдүүлэг өгөхдөө шинэ жил 2011.12.20-25 үеэр болсон байх ёстой гэж мэдүүлсэн ба! Тухайн үеийн мөрдөгч Бат... 2021 онд шинэ жил болсон өдрийг 2011.12.24 (хагас сайн өдөр) гэж олж тогтоосон байсан.
Энэ жил 2026 онд ангийн 9н гаж донтны нэг Намжим ороолон мэдүүлэг өгөхдөө шинэ жил болсон өдрийг 2011.12.19 (нэг дэх өдөр) гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг үнэн гэж прокурор үзсэн. Энэ асуудлыг дахин тодруулахаар шинэ жил болсон өдрийг олж тогтоолгохоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорын шатанд хэргийг буцаагаад байгаа.
Худал мэдүүлэг өгсөн Намжим ороолон сэжигтнээр татагдаж байцаалтаа өгөх ёстой.
Сүүлд нүүрийг нь дараагүй охидын зураг дунд байгаа гялалзсан цагаан палажтай зогсож байгаа нь би. Тэр бузар өдөр хэрэгт өртөхөөс хэдхэн цагийн өмнөх зураг. Ангийн яргачдаас 2020 онд яаж ч асуугаад олж чадаагүй зургийг сая л олж авлаа” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!