
Засгийн газраас ирэх оны төсвийг өчигдөр /2026.08.31/ УИХ-д өргөн барьсан билээ. Эл төсвийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгаад буй билээ. Тэгвэл төсвийн орлогыг дийлэнхийг бүрдүүлэх нүүрс, зэсийн экспортыг дараах байдлаар тусгажээ. Тодруулбал, 2027 онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж зорилт тавьж тусгажээ. Ингэхдээ Оюутолгойн ордоос олборлох зэсийн баяжмал болон түүнд агуулагдах цэвэр зэс, дагалдах үнэт металлын хэмжээ өсөхөөр байна гэж төсөөлжээ.
Төсвийн төсөлд, Монгол Улсын Засгийн газар 2027 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ба энэ хүрээнд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!