Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

АЖ С.Жавхлан дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа "Халимагийн чуулга Увсад тоглолт хийхээр очсон чинь 7-хон хүн очсон байна" хэмээн мэдээллээ. Улмаар тэрбээр "7000 км-ийн цаанаас 40-50 хүн бэлтгэлээ базаагаад очиж байхад Увсчууд та нар ямар балиар сэтгэлгүй, заваан юм бэ. С.Жавхлан сурталчилсан болохоор очихгүй байгаа юм уу. Увсын дарга нарыг солиход өөрийн насаа зориулна. Үнэхээр гомдож байна" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалд Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр "С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа. Манайхан Жавхландаа хайртай шүү дээ мянга ташуурдуулсан ч. Аймгийн зүгээс элэг нэгтнүүдээ угтаж авсан. Бас үдэж өгнө. Одоо хүлээн авалт хийж байна. Тоглолтын сурталчилгаа хүмүүст хүрээгүй байж мэднэ. Бас намрын бэлтгэл, амралт, хадлан тариа, сургууль гээд анхаарал сарнисан үе таарлаа. Харин төрийн албан хаагчидад хүчээр билет шахаж чадахгүй, уучлаарай" гэжээ.

Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй
Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!