Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын удирдлагуудтай уулзах үеэрээ улсын хэмжээнд хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх ажлыг эрчимжүүлж, түүнтэй хамтран ажилласан албан тушаалтанг дотоод хяналт шалгалтаар тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг өгсөн юм. Тэгвэл үүний дараагаар Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг чөлөөлжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард хурандаа Баатарын Оюутболдыг Экологийн цагдаагийн албаны даргаар томилж байв. Б.Оюутболд нь 2020-2022 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, 2022-2024 онд Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд газрын дарга, 2024 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл ТЦА-ны дарга, 2024 оны арванхоёрдугаар сараас өнөөг хүртэл ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны даргаар ажиллаж байсан юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг 3 сараар хасчээ
Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг 3 сараар хасчээ
 
Монголын үндэсний бөх Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын бөхийн 16 төрөлд өрсөлдөнө
Монголын үндэсний бөх Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын бөхийн 16 төрөлд өрсөлдөнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!