БНХАУ-аас шатахуун тогтвортой нийлүүлэх, нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Тодруулбал,

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг ашиглалтад оруулахад БНХАУ дэмжлэг үзүүлнэ. Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний дотоодын хангамж нэмэгдэж, импортын хамаарал буурна.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ.

-Шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед БНХАУ-аас тогтвортой нийлүүлэлт хийх, нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

-Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замыг 2027 онд дуусгаж, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандалын төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Монголын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн чиглэлээр хамтран ажиллана.

-Улаанбаатар хотод Үндэсний их театр, хүүхдийн спортын цогцолбор, цөлжилттэй тэмцэх судалгааны төв шинээр байгуулна. 45 мянган м² талбай бүхий “Президент” спорт цогцолборт өдөрт 4,000–5,000 хүүхэд, залуус спортын 18 төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
 
ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!