Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-аас 11.30 цагт мэдээлэл хийнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт унасан 3 настай охины цогцсыг өнгөрсөн шөнө буюу 00.30 цагт гаргасан байдаг. Тодруулбал, охин энэ сарын 27-ны 13.40 цагийн үед 40-50 метрийн гүн нүхэнд унасан байдаг. Улмаар 60 цагийн дараа охиныг аварсан ч охин нас барсан байсан юм.

Тиймээс ОБЕГ-аас өнөөдөр 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Сануулахад, ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийсэн аж. Нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.

ОБЕГ: 3 настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ
ОБЕГ: 3 настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ
 
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.