Энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Triple X Music Festival”-ийн үеэр залуус хоорондоо маргалдаж, улмаар зодолдсон гэх дүрс бичлэг цахим орчинд тархаад байна. Тухайн бичлэгт тоглолтын үеэр хэсэг залуус хоорондоо маргалдан, улмаар зодолдож буй дүр зураг үлджээ. Сүүлийн үед олон нийтийг хамарсан тоглолт, хөгжмийн арга хэмжээний үеэр үзэгчдийн дунд маргаан, зодоон гарсан талаарх мэдээлэл цахим орчинд цөөнгүй бий. Одоогоор уг зодооны шалтгаан, оролцсон хүмүүсийн талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!