Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгохыг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

ТББХ-ны ээлжилт хурал болж гурван асуудал хэлэлцлээ. Түүний нэг нь “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Энэ онд тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг үндэслэн төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх Төрийн байгуулалтын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

БРАВО: Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг худаг байгууллаа
БРАВО: Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг худаг байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд