Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д зорчиж байхдаа түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал байрлах газартаа тусгаарлагдана

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 22 секунд

Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Хятадын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд дараах арга хэмжээг авна.

1.Нуклейн хүчлийн шинжилгээ

БНХАУ-ыг зорих иргэд хил нэвтрэхийн өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.

2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Эсхүл цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-д суугаа элчин сайд болон консулын шуурхай утасны жагсаалт.

1.Эрээн дэх Консулын газрын шуурхай утас:15647964334

2.Бээжин дэх ЭСЯ-ны шуурхай утас: 17600787323

3.Манжуур дахь Консулын газрын шуурхай утас: 15734851884 ,15648081299

4.Хөх хот дахь Ерөнхий консулын газар:17678002262

5.Шанхай дахь Ерөнхий консулын газар:13162982596

ЭМЯ: БНХАУ-д зорчиж буй иргэд нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзахыг анхааруулж байна
ЭМЯ: БНХАУ-д зорчиж буй иргэд нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзахыг анхааруулж байна
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.