Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БРАВО: Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг худаг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Байгаль орчны газраас дүйцүүлэн хамгаалал хийж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран хээрийн амьтдад зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа.

Энэхүү худаг нь нарны эрчим хүчээр хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нартай үед тодорхой давтамжаар цөөрөм рүү ус шахаж хуримтлуулдаг юм байна. Уст цэгтэй болсноор хөхтөн амьтад, шувуудын тоо толгой, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлнэ.

Тал хээрийн бүсэд булаг шанд ховор, жилийн ихэнх улиралд хур тунадас бага байдгаас зэрлэг амьтад ундаалах усны хомсдолд орж харангадах, дайжих явдал тохиолддог. Мөн хоол тэжээл, усны хомстлоос шалтгаалан зэрлэг амьтад суурин газарт орж ирэх, замд хашигдах, хашаа хаалтад хавчуулагдаж эрсдэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүний эсрэг авч хэрэгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг нь тэднийг идээшилж, бэлчээрлэдэг нутагт нь уст цэг байгуулах явдал юм.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна
Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.