Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлгийн замын халдварт өвчлөл улсын дунджаас дээгүүр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

ХДХВ болон бэлгийн замын үзлэг шинжилгээнд энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 16 мянга орчим хүн хамруулжээ. Үүнээс 270 гаруй өвчлөл илрүүлсний дотор тэмбүү 180, заг хүйтэн 50, трихоманиаз 46 байгаа бөгөөд тэмбүү өвчний өвчлөлийн тоо улс, бусад аймгийн дунджаас өндөр байна.

Мөн бэлгийн замын халдварт өвчтэй 54 жирэмсэн эмэгтэй байгаа нь эрүүл саруул үр удам үлдээхэд эрсдэл учруулж байна гэлээ.

Өвчлөгсдийн ихэнх нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн хавьталд орох, охид хөвгүүд эрт бэлгийн хавьталд орох, бэлгэвчний хэрэглээ бага, мөн сүүлийн үед иргэд ихээр БНХАУ болон ӨМӨЗО-д ажиллахаар явах болсон зэрэг нь бэлгийн замын өвчлөл буурахгүй, өсөх гол шалтгаан болж байна гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд жил бүр 10-18 мянган хүнийг тогтмол хамруулдаг байна.

Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг үүрэг болголоо
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг үүрэг болголоо
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.