Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван хүн дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн эрлийн ажиллагаанд оролцож байна.
Ингэхдээ 47 настай эрэгтэй С, эмэгтэй О болон зургаан настай эрэгтэй Б нарыг голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг ажиллагааг түр зогсоож өнөөдөр /2022.05.04/ дахин эхлүүлжээ.