Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвлөл байгуулах тухай тогтоолын төслийг баталжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдаж, “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.0 хувь нь дэмжжээ.

Уг тогтоолын төсөлд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны ажлыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн шийдвэр гаргалтад мэргэжлийн зөвлөмж хүргүүлэх, Улсын Их хурал, Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилго, түүний хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар олон нийтэд түгээх, таниулах үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулахаар тусгасан байна.

Мөн Зөвлөлийн бүрэлдэхүүнд

-Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа,

-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,

-Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа,

-Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа,

-НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Жайкагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч, Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан захирал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчид болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрджээ.

Мариуполь хотын гангын үйлдвэрийн хонгилд хорогдож байсан иргэдийн заримыг нь нүүлгэн шилжүүлжээ
Мариуполь хотын гангын үйлдвэрийн хонгилд хорогдож байсан иргэдийн заримыг нь нүүлгэн шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.