Улаанчулуутын хогийн цэгт тарьсан 10 мянган мод ойн зурвас болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улаанчулуутын хогийн цэг орчимд иргэд, аж ахуйн нэгжүүд хогоо зөвшөөрөлгүй ил задгай хаясны улмаас үүссэн 45 байршлын үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, 38 га талбайд 10 мянган мод тарьжээ. Тус бүсэд нийт 13 хорооны нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг бий болсон байна.

Үүнийг цэвэрлэх ажлын хүрээнд 2025 оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ болон иргэдийн бүлэг хамтран ажиллаж, 500 орчим тонн хогийг ачиж цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн харьяа байгууллагууд, 43 хорооны ажилтан, алба хаагчид, цэргийн анги болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 5,000 гаруй ажилтан, албан хаагч хамтран тухайн талбайд мод тарьжээ.

Ингэснээр өмнө нь хогийн цэг байсан 38 га талбайд тарьсан модод ургаж, өнөөдөр ойн зурвас бий болсон байна. Ойн зурвас бий болсноор тухайн орчны агаарын бохирдол, тоосжилт, хөрсний элэгдлийг бууруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.

ХХБ COP17 бага хуралд амжилттай оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
ХХБ COP17 бага хуралд амжилттай оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!